Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Тогтохсүрэн:Намын дарга Н.Номтойбаярт “Өөрөө өргөдлөө өгөөд шалгуул” гэдэг санал тавьсан

МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлаар хаалттай хуралдаж сая дууслаа. Хурлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа “Хурлын үеэр Намын дарга энэ асуудалд албан ёсоор өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ ”Өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчихаач” гэсэн хүсэлт тавьсан. Харин Н.Номтойбаяр гишүүн “Эргэж бодъё” гэсэн хариу өгсөн байгаа” гэв.

Ямартай ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 3:30 минутаас хаалттай хуралдахаар болсон байна. Тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилладаг байгаа. Ирц хүрэхгүй шалтгаанаар хурлаа хойшлуулж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан өнөө өглөө томилолтоос ирсэн учир ийнхүү хуралдаар болжээ.

1 Сэтгэгдэл
Ene tavan gishuun avch uldehgui bailgui dee?
Хамгийн их уншсан