Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдээ шилжүүлэн авах хүсэлтэд БНХАУ-ын Засгийн газраас өгсөн хариу

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна.

Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа юм байна.

БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн болно.

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм.

Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хуцагаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.

5 Сэтгэгдэл
асуу асуудлаа шийд
gover
Маш аюултай шийдвэр шүү.Манайхан бол бушуухан онгоцонд суугаад ирчих юм бодох юм.Өвчтэй хүн далд үедээ өөр улс руу очсон үед голомт орноос маш өндөр хариуцлага тооцно.
Халдварын голомт руу очих халдварын голомтоос хүн авчирч болдоггүйл юмдаа.Гэртээ харихын тулд халдвараа нууж байвал яахын.Халдвао нууц үедээ тээсэн этгээд бвал яахын сайн нягталж шалгаарай 30 гаруй халдвар монголыг харуулах бусуу.ЗГ аа буруу шийдвэр байж болзошгүй.Иргэд гүй хоосон газар нутаг үлдэж хятадуудын бодлогыг өөрсдөө хэрэгжүүлчихэв дээ
Зөв шүү баярлалаа
Хамгийн их уншсан