
Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Албан тушаалтнуудаас ХОМ-ийг жил бүр гаргуулан авч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа юм.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.
























