Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УОК:Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргалаа

Улсын онцгой комиссын хурал дөнгөж сая дууслаа. Хурлаар коронавирусийн халдвартай холбоотойгоор олон асуудал яригдсан ч хоёр асуудлыг илүүтэй чухалчлав. Тодруулбал, Монгол хүний эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтуудаар Нүүрсний экспортыг түр зогсоох шаардлагыг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ѳ.Энхтүвшинд УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр хүргүүлсэн.

Мөн өнөөдрийн хурлын анхаарлын төвд байсан нэг асуудал нь Цагаан сарыг тэмдэглэх эсэх байв. Тэгвэл дээрх асуудлуудыг Улсын онцгой комисс дараахь байдлаар шийдвэрлэлээ.

Энэ жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хориглох нь зүйтэй гэж үзлээ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтуудаар Нүүрсний экспортыг 3 дугаар сарын 2 хүртэл түр зогсоохоор боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан