АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ө.Энхтүвшин:Маргаашнаас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.
Тэрбээр “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн Захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчилсэн/ шилжүүлсүгэй" гэсэн тогтоол гаргалаа.
Мөн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа” гэсэн юм.
1 Сэтгэгдэл
Ээший
Өндөржүүлсэн бэлэн байдал гэж яг яахыг хэлэх вэ энэ талаар тодорхой хариулт хүсэж байна мэдэхгүй хүн бас байнаа
2020.02.12




















