Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.ХҮРЭЛСҮХ:Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна

Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна.

Аюулт вирусийн эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа ХҮН БҮХЭНД Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн госпитал, 1-р төв эмнэлэгт очиж ажиллан бэлэн байдалтай танилцан эмч эмнэлэгийн ажилтнуудтай уулзлаа.

ХӨСҮТ 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалтай байна. Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байна. Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан