Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨЛ ХОРИОГ ГУРАВДУГААР САРЫН 30 ХҮРТЭЛ СУНГАЛАА

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг өнгөрсөн сард 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.

Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрсэн учир өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээл явуулж эхэлсэн билээ.

Гэвч шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацаа гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан