Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Энх-Амгалан:Орон нутгийн замыг хаах эсэхийг маргааш УОК-ын хурлаар шийднэ

ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Орон нутгийн замыг шаардлагатай бол хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа" гэх мэдээллийг хэд хоногийн өмнө өгч байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудал яригдсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “Хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна” хэмээсэн билээ.

Тэгвэл дөнгөж сая Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэрэгжих хугацаа нь битүүний өдрөөс эхлээд шинийн 3 хүртэл байх юм. Гэхдээ эцсийн шийдвэр буюу энэ асуудлыг баталгаажуулах уу, үгүй юу гэдгийг маргааш шийднэ. Улсын онцгой комиссын хурал маргааш болно. Хот доторх хөдөлгөөнийг бол хязгаарлахгүй” гэлээ.

3 Сэтгэгдэл
tegeed ch virus tarahgyi bol temzeed yallaa gehgyi, daraa n hereggyi syrjignej mungu zarlaa l gene manaihan. amidraliin sydas zogsooj bolohgui. bygdiig shineer ehleh bii
hun bolgon dotroo oilgoj zohizuulaltaa uursduu hiih bh. alban esoor haaj aidas trygshyyr buhimdal bii bolgood yah ve
Хуцалгүй энэ замаа засаачээ
Хамгийн их уншсан