Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З-р сарын 2-ныг хүртэл Улаанбаатараас гарч, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Орон нутгийн зам, УБ-руу орох, гарах урсгалын хязгаарлалтыг сунгах,  Японы нислэгүүдийг цуцлах саналыг Ерөнхий сайд тавьсан.

Шинийн дөрөвнөөс эхлээд хөдөө гадаа явах, сар шинээ үргэлжлүүлэх байдал ажиглагдаж байна. Тийм учраас шинийн 8-ныг хүртэл хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэх зохицуулалт хийх шаардлагатай болсон. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан иргэд яаж буцаж яаж  ирэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ асуудлыг хэрхэхийг Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа” гэлээ.

1 Сэтгэгдэл
tanil taltaina garaad orood baigaa shuu de ymarna shiideb dagdag ymar humuusni erh duraaraa ybdag bnaa
Хамгийн их уншсан