Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ачит Ихт” компани 110 сая төгрөг хандивлалаа

Ард түмнээ аюулт корона вирусээс авран хамгаалах онцгой чухал үйл хэрэгт дайчлагдан ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг найдвартай хамгаалахад шаардлагатай байгаа хувцас, багаж хэрэгсэл, бусад зүйлийг авахад зориулж “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлажээ.
Хандивыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр гардуулав. Тэрбээр “Ачит Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд урьд нь ойн түймэртэй тэмцэхэд зориулж, хандив өргөж байсныг онцлон тэмдэглээд, энэ удаад ч мөн сайн үйлсийн буухиаг үргэлжлүүлж, тусламж үзүүлж байгаад гүн талархлаа илэрхийллээ.
“Ачит Ихт” компани мөн Орхон аймгийн Онцгой комиссын дарга Д.Батлутад коронавирусээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулж, 10 сая төгрөг хандивласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан