Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут:Би “Лексус 570” машин худалдан авч ойр дотнын хүндээ бэлэглээгүй

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай холбоотой таагүй мэдээллүүд цахим ертөнцөд хэсүүчлээд багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл өөртэй нь холбоотой мэдээлэлд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өглөө.

Тус тайлбарт “Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш нэр бүхий цөөн хэдэн хаягаас Д.Батлут гэдэг хүнийг харлуулахаар оролдож, гүтгэсээр ирсэн. Би нэг ч удаа тэдний эсрэг мэдэгдэл, үйлдэл хийж байгаагүй бөгөөд энэ удаад хэрээс хэтэрч гэр бүлийг маань хүртэл гүтгэлээ. Энэ нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Би ямар ч эмээл, Лексус 570 машин худалдан авч ойр дотнын хүндээ бэлэглээгүй. Энэ гүтгэлгийг нэр бүхий улс төрийн намаас зохион байгуулалттайгаар нээсэн хуурамч хаягуудаас удаа дараа түгээж буй.

Тэд намайг харлуулж, гүтгэх зорилгоосоо хальж “төр”-өө харлуулах болсныг та бүхэн анзаарсан байх. Д.Батлутыг хүнийг муухай харагдуулах гэсэндээ төрийн маш олон байгууллагын үр дүнд хүрсэн, сайн ажлуудыг иргэдэд буруугаар, муухай харагдуулж олон мянган албан хаагчийн хүч хөдөлмөрийг үгүй хийж байгаад харамсаж байна.

Иймд эдгээр хаягийг хөтөлж буй хүмүүсийг олж тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандах болсноо мэдэгдье” гэжээ.

6 Сэтгэгдэл
Батлут уг нь гайгүй хүн шиг санагдсан хийсэн юм нүдэнд харагдаж бгаа ер нь хүнийг муулах хобитой хүмүүс байдаг .хүн 10 хуруу тэгш байдаггүй 9 хуруу байж болнош дээ амжилт хүсье
сайн ажиллаж байгаа ЗД хөл хорионы үед архи согтууруулах ундааг хаасанд талархаад баршгүй ээ бас хотын маань ариутгалын ажил их сайн байгаа баярлалаа улам их амжилт
Би бүр гайхаад байх юм. Урьдах засаг нар тэнгэрийн амьтад шиг л байдаг бсан. Юу хийдэг бсан бүү мэд. Лутаа маань гарч ирээд хотоо ямар болгож бн. Бидний нүдэн дээр ил байна шүү дээ. Хүн гүтгэх хуультай биз дээ.
timm baihaa gaihaj baisiin
Тийм байхаа
Хийсэн буюу хийж буй ажилууд чинь ард түмний нүдэнд ил байхад эд нар худал ярьж гүтгээд яах вэ дээ хараасаа ,цагаан нь их мундаг даргад Амжилт хүсье
Хамгийн их уншсан