Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэл Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 1000 иргэнээ БНСУ, Япон Улс, Европ болон бусад улсаас тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болсон. Ингэхдээ Ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ, эмнэлгээр явсан хүмүүсээ л авна хэмээн шийвэрлэсэн билээ. Тэгвэл эх орондоо ирэхгүй, зугатааж байгаа гэх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн хаягаараа дамжуулж сонирхолтой жиргээ хийлээ.
Тодруулбал, “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн жиргэжээ.