Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УОК:БНСУ-аас ирсэн 2, Францаас ирсэн 1 иргэнээс Covid-19 халдвар илэрлээ

Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн 3 иргэний лабораторийн эхний шинжилгээнээс оройн 20 цагийн байдлаар Covid-19 вирус илэрсэн. Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьтлуудыг нарийвчлан судлaж байгаа аж. Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай 750 гаруй иргэнээ гадаадын улс орнуудаас авч ирсэн.
Ингэхдээ вакум тээвэрлэлт хийж, нэг ч хүн үлдээлгүй тусгаарласан билээ.

Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01