Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин:Сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг БСШУСЯ-тай хамтран шийднэ

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Дөнгөж сая хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар Сайд Ө.ЭнхтүвшинСөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн 3 иргэний лабораторийн эхний шинжилгээнээс Covid-19 вирус илэрсэн байгаа. Иргэдээ авчрах нь эрсдэлтэй гэдгийг бид тооцоолсон учраас бэлтгэлээ хангасан байсан. Нэг өрөөнд цөөхөн хүн байхаар тусгаарлагдах байруудаа бэлдсэн. Одоо тэдгээр хүнд үзлэг хийж байна. Бидний одоо хийх гол ажил бол энэ хүмүүсийн биеийг хянаад ойр ойрхон халууныг нь үзэх, оношлох, хариугаа нягтлах. Халдвар авсан иргэдээ яаралтай эмчилж, эдгээх ажил бидний ойрын хугацааны зорилт болж байна. Гэхээ айж сандрах зүйл байхгүй, бүх асуудал хяналтад байгаа гэсэн мэдээллийг өглөө. Мөн сургууль, цэцэрлэгийн хорио цээрийн дэглэмийг цааш үргэлжлүүлэх эсэхийг БСШУСЯ-тай хамтран шийднэ. Өнөөдөр УОК-оос БСШУС-ын сайдад үүрэг өгчихсөн байгаа. Эртхэн шийдвэрээ танилцуулаарай гэж үүрэг өгсөн" гэв.

Хамгийн их уншсан