Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлгөөний хязгаарлалт тогтоох эсэхийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ гэв

Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн авто замуудыг хаасан байсан ч буцаад нээсэн байгаа. Гэвч Эрүүл мэндийн яамнаас өчигдөр өгсөн мэдээллийн дагуу хүмүүс орон нутгийн замыг хаах гэж байна гэх мэдээллүүд хүмүүсийг төөрөгдүүлсэн. Тэгвэл хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэх талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг энэ сарын 28 хүртэл түр зогсоосон. Энэ хугацааг сунгах уу, үгүй юу гэдгийг дараагийн буюу 13 дугаар хуралдаанаар ярихаар болсон. Тэр хүртэл асуудлаа маш сайн боловсруулж ир гэдэг үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өгсөн. Гарсан шийдвэрээ 28-наас өмнөх долоо хоногт танилцуулж, зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан