Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар:Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бурах боломжтой

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь ч гэсэн шатахууны үнийн  өсөлт, бууралт манай улсад ирэхдээ сарын хоцрогдолтой орж ирдэг байсан. Тэр жишгээр өчигдрөөс шатахууны үнэ 100 төгрөгөөр литр тутамдаа буурч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бурах боломжтой болж байна.

Шатахуун хангамжийн тогтвортой нөөцтэй байх асуудалд анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар 40 хоногийн нөөцтэй байна. АИ-92 бензин 32 хоногийн нөөцтэй, дизель түлш 39 хоногийн нөөцтэй байна“ гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан