Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө

-Мөрийн хөтөлбөрийнх нь гол үзэл санаа нь "Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх юм байна-

Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч мөрийн хөтөлбөртөө тусгаснаараа онцлог болж байна. Түүнчлэн намын төлөөлөн удирдах байгууллага болох Үндэсний бодлогын хорооны салбар хороодоор хэлэлцүүлж, мэргэжлийн баг хамт олон, эрдэмтдийн саналыг авч Үндэсний бодлогын хороогоор хоёр удаа хэлэлцүүлэн баталлаа. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтаж байгаа юм. Ийнхүү иргэдийн амьжиргааны түвшинг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрсний бохирдол, орон сууц, боловсрол, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудал зах зээлийн эдийн засгийн зарчмаар шат дараатай шийдэгдэж, Монгол Улс дан ганц уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаас гарч, олон талт эдийн засгийн суурь тавигдана гэж үзэж байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсны дараө олон нийтэд танилцуулах аяныг орон даяар зохион байгуулах болно.

АРДЧИЛСАН НАМЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА

1 Сэтгэгдэл
Иргэн, гэр бүл рүү хандсан, иргэн бүхэнд боломж олгосон бодлого төрийн бодлогын салшгүй хэсэг юм. Дэмжиж бна. Аз жаргалын индекс-ээр скандиновын улс орнуудын хэмжээнд хүрэхийг зорилгоо болгоцгооё! Амжилт
Хамгийн их уншсан