Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ын Засгийн газраас 500 000 маск, 3000 түргэн оношилгооны аппарат хандивлахаар зэхжээ

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусын тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500 000 маск, мөн 3000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар 2 дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан