Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Танилц:Улс орны эдийн засгийг дэмжих долоон арга хэмжээ

Монгол Улсын Ерөнхий сайд ард иргэд, аж ахуй нэгжүүддээ хандаж мэдэгдэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдлийн гол мэдээллүүдийг тоймлон хүргэе.

-4 сарын 1-нээс эхлээд 6 сарын турш Нийгмийн даатгалын шимтгэлээс ААН, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх арга хэмжээ авч байна.

-4 сарын 1-нээс эхлэн 6 сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар бүрэн чөлөөллөө.

-4 сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлж байна.

-Коронавирусээс болоод үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг, туслалцааг 3 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэж байна.

-Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж ажиллана.

-0-18 насны бүх хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр нь нэмж 10 мянган төгрөг олгоно. Гурван сарын хугацаанд олгоно.

-Бензиний үнийг 4 сарын 15-наас эхлэн литр тутамд нь 300-400 төгрөгөөр хямдруулахаар арга хэмжээ авч байна.

Эдгээр арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг зарцуулах аж.

5 Сэтгэгдэл
demjij bna xvrelsvx zuw ym xiideg
demjij bna. has bank hvni oron geriig ene hvnd hetsvv ved huraan awch bna. ta banknuudad yaaralt arga hemjee awaache. Ard irged ene hvnd daramtnaas chuluuluj uguuche.
манан бүлэглэл Чоно борооноор Манан Короноор гэгч ирэх Сонгуульд гарч ирэхиийг тул ард түмнээс ямар үнээр хамаагүй мөрөөдлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эхлэл нь Сонгуулийн маргааш бүхныг мартах нь ойлгомжтой тэр 5 их наяд зүгээр л шоу тархи угаалт
Ерөнхий сайд минь битгий л ерөнхийлөгч болох гэж зүтгээрэй... Энэ байр суурин дээрээ байж их зүйлийг хийж бүтээгээрэй. Ерөнхийлөгч болчихвол зүгээр л бэлгэ тэмдэг болж юу ч хийж бүтээж чадахааргүй болно биз дээ...
Demjij bn
Хамгийн их уншсан