Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин:Нүдэнд үл харагдах, гарт үл мэдрэгдэх энэ вирус хүн төрөлхтнийг сөхрүүлж байна

Монгол Улс дахь Өвөр Монголын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн Монгол улс дахь Тунлио хотын бизнесийн холбоо”, Верадико Монголиа ХХК-аас Улсын онцгой комисст өнөөдөр 30 сая төгрөгийн хандив өргөлөө.
Уулзалтад Верадико Монголиа ХХК-ийн захирал н.Хөгжил, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон холбогдох албаныхан оролцлоо.
тэргүүтэй төлөөлөгчид “Хүн төрөлхтөн хамтдаа бэрхшээл хүндрэлийг даван туулах шаардлагатай боллоо. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулдаг Өвөр Монголын ахан дүүс сэтгэлийн дэм өгч хандивын аянд нэгдэж байна” гэсэн юм.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр “Дэлхийн бүх улс энэ цаг дор хүчээ нэгтгэх, түүнчлэн улс орнууд дотооддоо хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Нүдэнд үл харагдах, гарт үл мэдрэгдэх энэ вирус хүн төрөлхтнийг сөхрүүлж байна. Олон сургамжийг байгаль дэлхий өгсөн том сорилттой бид нүүр тулж байна. Энэ цаг үед та бүхний хэлсэнчлэн эв нэгдэл хамгийн чухал” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан