Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яллагдагч Г.Солтан,  Ж.Эрдэнэбат нарыг шүүхээс албадан ирүүлэхээр шийдвэрлэв

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудах хуудсанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан