Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганзориг: Ойрын хугацаанд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа.  Тэрбээр Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа. Ингэснээр цар тахлын үед галын шугаманд өндөр ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна.

Түрээслээд, дараа нь өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын сайд болон хотын дарга С.Амарсайхан нарт даалгасан. Эхний тооцооллоор 1300-1500 өрхийг ашиглалтад орсон орон сууцнаас ойрын хугацаанд оруулах боломжтой гэж үзсэн.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг дарга С.Амарсайхан болон Нийслэлийн орон сууцны корпораци хариуцаад явна. НОСК өнөөдрийн байдлаар 3000 орчим өрхийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулсан туршлагатай.  Энэ жишгээр цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр зээлэнд хамруулж байна.

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтран шийдвэрлэх боломжтой тооцооллыг хийсэн бөгөөд ойрын хугацаанд орон сууцнуудыг сонгож, цахим хэлбэрээр бүртгэлийг явуулна” гэлээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан