Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан штабын ээлжит хурал хуралдлаа

Хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан штабын ээлжит хурал 2020 оны 5-р сарын 21-ний өдөр хуралдлаа.

Хурлаар ажлын хэсгийн даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, үнэ, нөөцийн махны худалдааны явц, махны экспорт, хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний нөөц, хангамж, үнийг тогтвортой байлгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, штабын ажлын төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийн гишүүд хийсэн ажлаа тайлагнан, цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас махны экспорт, шийдвэрлэх арга замын талаар танилцуулга хийв.

Штабын дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле хуралд хэлэлцсэн асуудлыг дүгнээд хүнсний хангамж, нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, мах экспортлох ажлыг эрчимжүүлэхэд импортлогч талуудтай тээврийн хорио цээрийн асуудлыг шийдвэрлэх талаар үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан