Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын баяр наадмыг телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг ёслон тэмдэглэх эсэх талаар Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа.  Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хувьд Улсын баяр наадмыг цомхон, нөхцөл байдалд нийцсэн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд ингэхдээ телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж байгаа аж.

Комиссын гишүүдээс гарсан санал, хувилбаруудыг танилцуулъя.

- Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх

- Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулах

- Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байх;

- Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох;

- Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;

- Үндэсний их байр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох;

- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах,

- Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх

- бүс, даншиг наадам, бусад / төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах;

- Аймаг, сумдын баяр наадмыг Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд багтаан зохион байгуулах зэрэг санал яригджээ.

 

 

 

4 Сэтгэгдэл
tv -r uzeed yadag yum be mungunii garz ....tatvar tulugchdiin mungiig kheregtei zuild ni zuv zartsuulakh ukhaan saruul darga nar Mongold bna uu...Idej uukh geed gar ni salgalaad chichreed ayul bldog darga nar boliochee...
энэ жилийн наадмаа өнжих хэрэгтэй.
Энэ өвчиний үеээр заавал наадам хийх шаардлага бгаа юм уу ? Дэндүү юм болимоор юмаа
1966-60 хэдэн он билээ, нээх үерээр наадамгүй болж л байсан л юм._ заавал дэлхий ертөнцийн хүүмүүмстэй тэрсэлдэх байна уу дөө
Хамгийн их уншсан