Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар, орон тооны бус ажилтнууд өнөөдөр сургалт зөвлөгөөнд хамрагдлаа. 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын ассамблейгаас есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн “Цэвэр агаартай цэлмэг тэнгэр” өдрийг тэмдэглэхээр болсон. Энэ олон улсын өдөрт манай улс нэгдсэн. Есдүгээр сарын 7-оос эхлээд бүх нийтлэг үйлчилгээний төвүүд болон мэдээлэл инновацийн төв нийт 11 газарт ногоон зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн халаалт, дулаалгын хэрэгслүүдийг сурталчлах ажлыг иргэдэд зориулан зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар шалгуур нөхцөлөөр, иргэдэд ямар бүтээгдэхүүнийг нийлүүлж болохоор байгаа тухайг хэсгийн ахлагч, орон тооны бус ажилтнуудад мэдлэг олгохыг зорьсон. Ингэснээр иргэн, банк хоорондын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болно. Агаарын бохирдол гэдэгт зөвхөн утааны асуудлыг ярихгүй, нөхцөлдүүлж буй хөрсний бохирдол, ногоон байгууламжийг цогцоор нь ярих шаардлагатай. 10 дугаар сарын 7-ыг хүртэл иргэд нийтлэг үйлчилгээний төвүүд, мэдээлэл инновацийн зургаан төвд очоод ямар банкны хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг хараад маш бага хөнгөлөлтийн шалгуураар 20 гаруй компаниудын бүтээгдэхүүнээс авч болно” хэмээлээ.

Өнөөдрийн өдөрлөгт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хас банкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туул “Ногоон зээлийн хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр илтгэл тавьсан бол ШУТИС-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Цахилгаан халаагуурын шийдлүүдийн танилцуулга” сэдэвт сургалтыг орсон юм. Мөн Дулаан шийдэл төслийн санхүүгийн зуучлалын зохицуулагч Т.Уламбаяр “Амины орон сууцны дулаалга, ач холбогдол”, Хас банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсанаа “Хас банкны Эко хэрэглээний зээлийн шалгуур” сэдвүүдээр танилцуулга мэдээлэл хүргэв.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан