Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Мөнхсайхан:Аравдугаар сарын 01-нээс эхлэн томуугийн вакцинжуулалтууд хийгдэж эхэлнэ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ХӨСҮТ-ийн хамт олонд баярлалаа. Халдварт өвчний эрт илрүүлэг, ялангуяа хавьтлыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг өөрчилж, зөв тогтолцоо руу оруулах цаг болсон. Нэгж рүү, зорилтот бүлэг рүү чиглэх шаардлагатай. Энэ тал дээр ХӨСҮТ өндөр үүрэгтэй ажиллах ёстой. ЭМЯ бодлогоор сайн дэмжиж өгнө. Цаашид өрх, сумын төвшинд халдварт өвчнийг эрт илрүүлэх тал руу анхаарч ажиллана.  Эрүүл мэндийн байгууллагууд шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалт ихээхэн хийдэг. Тухайлбал GeneXpert -р 21 аймгийн лаборатори хангагдсан. Гэтэл түүнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж байгаа эсэх,  хэрэглээ болгох тал дээр  удирдлагууд хир хяналттай ажиллаж байгааг анхаарна. Өөрөөр хэлбэл худалдан аваад орхидог биш, тэрийг ашиглах хэрэглээ болгох тал дээр  дутагдалтай байна.
Олон жил ашиглалтад оролгүй царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад яаралтай оруулах үүднээс Засгийн газар, Эрүүл мэндийн Яамнаас тохижилт, үйл ажиллагаатай холбоотой 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэлтээр баталж өгсөн. Энэхүү гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори нь 8568 м2 талбай, 5 давхар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна. Тус гуравдугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн боломж нөөц, Ковид-19-ийн эсрэг эмчилгээний орны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Одоо томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ирэх аравдугаар сарын 01-ээс эхлэн томуугийн вакцинжуулалтууд хийгдэж эхэлнэ. Энэ жил онцгой үе давхцаж байгаа тул үндэсний төв бас нэлээн анхаарах шаардлагатай” хэмээн онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан