Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОНГИНОХАЙРХАНЫ 7 ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ

"Дэн буудал" нэгдсэн арга хэмжээ удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсүүд, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах 30 дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дэн буудлууд Нийслэлийн аялал жуулчлалын газраас олгодог зөвшөөрөлгүй, мэргэшсэн ажилтангүй, ажилчид ажлын байран дээр дүрэмт хувцас, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй, буудлын өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга, хэрэгсэлгүй, чанарын шаардлага хангахгүй, ариун цэврийн өрөө бохир заваан, цагаан хэрэглэл угаах зориулалтын угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл, өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй, ариутгал халдваргүйтгэл мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн гэрээ, акт байхгүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн. Шалгалтад хамрагдсан 7 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлж, 2 дэн буудалд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан