Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Төрийн үйлчилгээ авахад амьдралаа тоочих хэрэггүй

-Таны өмнөөс https://e-mongolia.mn/ нэгдсэн систем ажиллана-

Б.Мөнх-Эрдэнэ

Төрийн аль нэг байгууллагатай холбоотой ажил өмнө нь амжуулна гэхээр тун хэцүү санагддаг байж билээ. Халгах, халшрах энүүхэнд. Бодоход хүртэл зүдэргээтэй энэхүү “тулаан”-д эхнэр тохоон томилох нь цөөнгүй. Үүр цүүрээр босож, яаран сандран өнөө газраа ирээд ч оочир дугаарт шахалдаж чихэлдэх нь үнэндээ арга бардаг байв. Зүгээр л иргэний үнэмлэх захиалахын тулд үйлээ эдлэхэд хүрнэ. Төрийн албан хаагчаа нэг царайчилж, хамаг амьдралаа түүнд тоочих нь холгүй юм болно. Бараг л нутаг ус, дов жалга, 10 жил, их сургуулиа ярихад хүргэнэ.

Энд ингэж мунгинах хооронд ар ажлаас дарга яаралтай ирэхийг гэнэт үүрэгдэж, зогсоол олдохгүй замын хажууд орхисон машиндаа ачаад явчих вий гэж хий шаналан, сэтгэл зовно. Стресс, бухимдал гэгч нь эндээс л оволзож, өдрийн турш өнөөх нь салахгүй дагана. Ийм үйлчилгээ төр саяхныг хүртэл үзүүлж байлаа. Тэгвэл заавал төрийн байгууллага, албан тушаалтан дээр очихгүйгээр гэрээсээ, ажлаасаа, гар утаснаасаа шаардлагатай үйлчилгээгээ авах боломж, нөхцөл бүрдэж эхэлсэн байна. Улс дотроо хаанаас ч хандаж болох нь.

Ажлын цагт баригдах бус 24 цагийн туршид төрийн үйлчилгээг  цахимаар хүлээн авах e-Mongolia төсөл хэрэгжиж байгаа дуулгая. Төслийн эхний шатанд 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар нэг цэгээс үзүүлэхэд бэлэн болжээ. Төрийн үйлчилгээний https://e-mongolia.mn/ нэгдсэн систем таны өмнөөс ажиллах аж. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт, регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа гээд төртэй холбоотой үйлчилгээг дээрх цахим системээс авахаар байна.

Чамлахаар чанга атгах дэвшил түмний ажил, амьдралыг цаашид улам хөнгөвчлөх нь. Үүнийг дагаад цаас, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ гэхээр л болж байгаа юм. Нийслэлийн авто замын түгжрэлд ч төрийн заавал өөрөө очих ёстой гэх хүнд суртал, танил тал, өгөө аваа хайсан үйлчилгээ нэрмээс болдог байлаа. Үүнийг өөрчлөх, засах, залруулах гарц нь цахим шилжилт болоод байсан.

Улсаас авдаг иргэдийн үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэх төслийн үр дүнд авлига эрс буурна гэж үзсэн нь нийгмээрээ хүсээд буй шударга ёсны эхлэл. Тэрчлэн төрийн мэдээлэл ил тод, нээлттэй болсноор иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үнэн зөв, бодит мэдээлэл цаг хугацаа алдахгүй авна гэсэн үг. Үүндээ  суурилан богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах нь энэхүү төслийн нэг үр дүн билээ. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ цахим болсноор танил тал, арын хаалга гэгч устаж алга болох нь цаг хугацааны л асуудал болжээ.

Төрийн албаны ажил үйлчилгээтэй холбоотой гомдол, бухимдал тасардаггүй. Иргэний бүртгэл, гааль, татвар, мэргэжлийн хяналт гээд төрийн ихэнх байгууллагын ажил үйлчилгээ хүмүүсийн тэвчээрийг барах нь нийтлэг. Аргадах нь холгүй араас нь дагаж байж сая нэг зорьсон хэргээ бүтээдэг байлаа. Ингэх ёстой ч юм шиг өнөөх албан хаагч чухам маньд албархаж, бид ч энэ байдалд дасал болчхож. Төрийн үйлчилгээний хүнд суртлаас болоод жирийн иргэн хохирч, төрд итгэх итгэл найдвар нь бөхөж байгааг үгүйсгэхгүй. “Новширсон” энэ байдлаас хурдан салах ганц арга нь өндөр технологи, цахим шилжилт л болоод байна. Хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ бидний хүсээд буй хөгжил, дэвшилд хөтлөх  нэг гүүр. Төр гэхээр шууд л хүнд суртал гэж ойлгогддог болсон. Тэгвэл үүнийг халах шийдэл нь төрийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар цахимжуулснаар дэлхийн улс орнууд дээрх байдлаа аль эрт шийдсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан