Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалт боллоо

Ногоон эрчим хүчний ашиглалтын тухай иргэдийн мэдлэг, ухамсарт оролцоог нэмэгдүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний оновчтой технологийн шийдлүүдийн судалгаа, хөгжүүлэлтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн болон “Грин Солар Энержи” ХХК-тай хамтран 2020.09.25-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулааны алдагдал”, “Шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авахыг хүссэн иргэд сонирхсон асуултууддаа мэргэжлийн зөвлөхүүдээс хариулт авсан.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн дулаалга сайн хийгдээгүйгээс байшинг халаахад ашигладаг нүүрсний хэрэглээ их байгаа. Энэ асуудлыг шийдэх нэг гарц нь байшингийн дулаалгыг стандартын дагуу зөв хийх явдал юм.

Амины орон сууцны хана, шал, дээвэр, цонх зэргийг зөв дулаалснаар айл өрхийн түлшний хэрэглээ буурч, эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна, хүлэмжийн хийн ялгаруулалт 3 дахин багасна.  Харин нарны халаалтын систем нь халаалтын улиралд гарах нийт зардлыг 45% хүртэл хэмнэх боломжтой бол газрын гүний халаалтын систем халаалтын улирлын нийт зардлыг 70-75% бодитоор хэмнэх боломжтой.

Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг халаалт, халуун ус, цахилгаан хангамжидаа ашиглаж хэмнэлт хийх сонирхолтой иргэд, байгууллагууд нилээдгүй нэмэгдсэн.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа бол тооцоо, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж сонгодог, угсралт суурилуулалтыг чанартай хийдэг, олон жилийн туршлагатай мэргэжлийн байгууллагад хандах нь хөрөнгө санхүүгийн эрсдлээс хамгаалах болохыг ирсэн иргэдэд мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан