Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Петрочайна Дачин Тамсаг” компанийг ажиллах цагийн хуваариа өөрчлөхийг шаардав
УИХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын гишүүн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанид мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1 дүгээр заалтыг үндэслэн дараахь мэдэгдлийг хүргүүллээ.  Үүнд: Монгол Улсын нутаг дэвсгэр Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж буй танай компани болон танайд туслан гүйцэтгэх компанийн ажилчид удаан хугацаагаар буюу тасралтгүй 40 хоног гэр бүлээсээ хол ажиллаж байна. Ингэснээр тухайн ажилчдын гэр бүлийн хэвийн амьдрах боломжийг алдагдуулж, буйд ажилчид болон тэдний гэр бүлээс санал, гомдол ихээр ирж байна.
Олон улсын хэмжээнд гэр орноосоо хол ажилладаг нефть, хийн салбарын ажилчдын ажил амралтын өдрийн жишиг 20:10, 15:15 болон түүнээс ч бага хугацаатай байдаг байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй Бороо гоулд компанийн ажилчид 7 хоног ажиллаад 7 хоног амардаг. Монгол ажилчид залхуу хойргодоо Тамсагт тогтвортой ажилладаггүй бус, гэр орноосоо хол урт хугацаагаар цалин багатай ажилладагт асуудлын гол оршиж байна гэж үзэж байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг хянан үзэж, ажил амралтын нөхцөлийг сайжруулах, дээд тал нь 20 хоног ажиллан 10 хоног амрах хүртэл хуваарьтай болгох арга хэмжээ авч, ажилтнуудын ээлжийг нэмэх, монгол ажилтнуудын цалингийн хэмжээг ур чадвар, туршлагад нь үндэслэн өсгөх, үндэсний болон яятад ажилтнуудын цалингийн ялгааг багасгах зэрэг арга хэмжээ авахыг энэхүү албан тоотоор хүргүүлж байна.  
Танай компанийн бүс нутаг, тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд ажилчдад зориулсан орон сууц, эмнэлэг, сургууль барих, гэр бүлээрээ амьдрах нөхцөл боломжийг хангах заалтууд багтсан эсэх, ажилчдын хөдөлмөрлөх хугацаа, хөдөлмөрийн хөлсийг өөрчлөх зорилго байгаа эсэх талаар хариу ирүүлэхийг хүсье гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан