Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Олон улсын өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ

   “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан  Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өгсөн юм.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Сайн засаглал буюу гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх” уриатайгаар дэлхий нийтээрээ нэгдэн, өнөөгийн тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, КОВИД-19 халдвараас сэргийлэх удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ихээхэн анхаарч байна. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт дэвшүүлсэн дэлхийн тавдахь зорилтыг Монгол Улс хангаж, 2017 онд Засгийн газрын 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

2018 онд Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэлд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулсан нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тогтолцоонд томоохон дэвшил гарсан. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн хурлын тэргүүлэгч тэргүүлж, төрийн, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс гишүүд нь бүрдэж байна. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн гишүүдээр дамжуулан олон нийтийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцох, дуу хоолойгоо нэгтгэх боломж бий болсон.  

Мөн “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2015 оноос амжилттай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2100 сайн дурын идэвхтэн бэлтгэж, 77 мянга гаруй хүнийг сургалтад хамруулжээ. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хороотой хамтран иргэд, олон нийтэд “Гамшгаас хамгаалах тухай хууль” болон “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг сурталчлах ажил зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс болон Дунд шатны улаан загалмайн хорооны ажилтан, сайн дурын идэвхтнүүдийг сургагч багшаар бэлтгэн тэднээр дамжуулан 11 000 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн ажиллаж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан