Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Элэгний өөхлөлт өвчин гэж юу вэ, яагаад элэгний өөхлөлттэй болдог вэ?



Элэг гэдэг эрхтний 5-10 хувьд нь өөхтэй байх ёстой байдаг. Өөхний хэмжээ 10 хувиас дээш байгаа тохиолдолд элэгний өөхлөлттэй гэж үздэг. Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг. Архины бус шалтгаант элэгний өөхлөлт гэдэгт хэт тарган жин ихтэй, чихрийн шижин өвчтэй, даралт ихэсдэг, генетикийн гаралтай өөрчлөлтүүд багтдаг. Нэг үгээр хэлбэл, хэт жин ихтэй, чихрийн шижинтэй, даралт ихэсдэг хүмүүс элэгний өөхлөлттэй байх магадлал өндөр байдаг. Харин генетикийн шалтгаант гэдэг нь төрөлхийн, удамшлын хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Тухайлбал, хүүхэд төрүүлээд дараа нь элэгний өөхлөлттэй болсон хүмүүс их байдаг. Энэ нь тухайн хүн удамшлын элэгний өөхлөлттэй байсан гэсэн үг юм.

Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад церози болох анхдагч хүчин зүйл болдог . Нэг үгээр хэлбэл, элэгний өөхлөлт нь элэгний хатуурлын эхний үе шат гэж хэлж болно. Элэгний хатуурал өөхлөлтөөс үүдэн, улмаар элэгний церози болдог. Энэ үед элэг солихоос өөр арга замгүй болдог.

Элэгний өөхлөлт, түүний эмчилгээ, оношилгоо

Ямар ч насны хүн жилдээ нэг удаа элэгний оношилгоо хийлгэж, ЭХО-д харуулж байх хэрэгтэй. Учир нь элэг чимээгүй өвчилж, эцсийн шатандаа илэрдэг. Элэгний өөхлөлттэй эсэхээ мэдэхийн тулд хэт авиан оношилгоо, ЭХО, биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Элэгний өөхлөлттэй байгаа тохиолдолд бусад өвчний адил эм ууж, эмчилгээ хийгээд алга болох боломжгүй байдаг. Элэгний өөхлөлтийг багасгахад амьдралын хэв маягаа өөрчлөх, жингээ хасах , эрүүл хооллолт эмчилгээ болдог. Тиймээс хамгийн түрүүнд оношилгоо хийлгэж юунаас үүдэлтэй өөхлөлт байна вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Түүнийхээ дараа тохирсон эмчилгээ хийж, арга хэмжээ авах хэрэгтэй. Архинаас шалтгаалсан бол архиа багасгаж, таргалалтаас үүдэлтэй бол чихэрлэг зүйлээ багасгаж, жингээ хасах нь чухал.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан