Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүйгээр дүүргээс олгоно

“100 айл”-ын Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын 08-наас эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байна.  

Тэгвэл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн есөн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болоод байна.

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.  

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

  1. Төрсний бүртгэлийн;
  2. Үрчилсний бүртгэлийн; 
  3. Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
  4. Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
  5. Гэрлэсний бүртгэлийн;
  6. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
  7. Гэрлэлт бүртгэлгүй тухай;
  8. Нас барсны бүртгэлийн;
  9. Төрөл садангийн;
  10. ХААТР-1 маягтын /2 төрөл/
  11. Цахим үнэмлэхийн;                             
  12. Байнга оршин суугаа хаягийн;
  13. Иргэний үнэмлэх аваагүй тухай;
  14. Зураг баталгаажуулалт;
  15. Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
  16. Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
  17. Регистрийн дугаарын;
  18. Регистрийн дугаар сольсон тухай;
  19. Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
  20. Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

  1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  2. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
  3. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
  4. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  5. Хуулийн этгээд татан буусан эсэх
  6. Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
  7. Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа

www.burtgel.mn сайтаас:

  1. Иргэний - 14,
  2. Эд хөрөнгийн - 2,
  3. Хуулийн этгээдийн - 7

ТҮЦ машинаас:

  1. Иргэний - 6
  2. Эд хөрөнгийн эрхийн - 2
  3. Хуулийн тэгээдийн - 2

Эх сурвалж: Улсын бүртгэлийн нэгдсэн архив

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан