Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан,  дүүргүүдийн ЗДТГ-ын  газрын болон, Эрүүл мэндийн нэгдлийн ерөнхий эмч, Цэргийн штабын дарга нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд цэрэг татлагын товчооны даргын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар  сарын 16,17-ны өдрүүдэд дүүргүүдийн цэрэг татлагын товчооны халагдсан дайчдыг хүлээн авах, хугацаат цэргийн  албаны татлагыг зохион байгуулах бэлтгэл ажилтай танилцсан талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай мэдээллээ.

Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг хүлээн аван хүндэтгэл үзүүлэх, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах арга хэмжээг энэ сарын 16-18-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэгт  хүлээн авч, биеийн халууныг үзэж ариутгал халдваргүйжүүлэлтийг хангаж, 800 иргэнийг ажлын байранд зуучилсан талаар мөн танилцуулсан юм.

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1115 тоот захирамжийн хүрээнд цэрэг татлагын зохион байгуулах ажлыг нийт 2148 албан  тушаалтан томилогдон ажиллаж байгаа аж. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.  Одоогийн байдлаар цэрэг татлагын байр орчим болон дулаацуулах байрыг гаргах, иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай танилцууллаа. Өргөтгөсөн хуралдаанаар эрүүл мэндийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд санал солилцлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан