Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УНТЭ VIP тасгаа ашиглалтад орууллаа

Хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай орчин бүрдүүлж чаддаг бол улсын эмнэлэгт чадвартай боловсон хүчин ажиллаж байна. Харин иргэдийн хувьд ая тух, чадвартай эмч, мэргэжилтэн аль алиныг нь хүсэж байгаа одоогийн нөхцөлд УНТЭ-т VIP тасаг ашиглалтад орсон нь нүдээ олсон ажил болжээ.
Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын төвдөө VIP тасгийг байгуулан, тохижуулжээ. Хэвтэн эмчлүүлэх тасгийн булангийн 2-3 өрөөг төлбөртэй байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг УНТЭ өөрчлөн ийнхүү VIP тасгаа ашиглалтад орууллаа.

VIP тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан танилцсан юм.
Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий “Дотрын тасаг бүр дотроо 1-3 өрөөнд төлбөртэй тусламж үзүүлдэг өрөөтэй байсныг болиулаад нэг тасгийг зориулалтаар нь нээж байна. Энэ нь нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ гэдгийг тэдгээр өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн оочер дарааллаас харж болохоор байсан. Мөн үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах нь олон тохиолддог. 95 жилийн түүхтэй манай эмнэлэгт профессорын, сувилахуйн, дэмжих үйлчилгээний багууд ажилладаг. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Бид үйлчлүүлэгчээсээ өрөөний төлбөр л авахаас эмчилгээний төлбөр авахгүй ЭМД-аар нь үйлчлэх юм. УНТЭ нь хагас бие даасан байдалд шилжсэнтэй холбогдуулан төлбөртэй үйлчилгээг нийт орлогын 6-10 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай" хэмээн танилцууллаа.


Цаашид бүх улсын эмнэлэг ийм түвшний үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан