Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Шилдэг зохицуулагч” тэмцээнийг 38 дахь жилдээ зохион байгуулж байна

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн, “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэл үргэлжлэх юм.

Алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн”, “Шилдэг зохицуулагч” тэмцээнийг тэртээ 1982 оноос хойш өдгөө 38 дахь жилдээ зохион байгуулж байна. Зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн нэгжийн 60 гаруй удирдах албан тушаалтан оролцож буй аж.

Сургалт, зөвлөгөөнд:

  • ЦБ-ын үйл ажиллагаа, баримталж байгаа бодлого, цаашид авах арга хэмжээ,
  • ЗХАБХ үндэсний хөтөлбөр түүний хэрэгжилт, олон улсын туршлага, Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа,
  • Замын хөдөлгөөнд тавих хяналтын камерын систем,
  • Нийслэлийн болон орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, 
  • Албаны үйл ажиллагаа, ажлын уялдаа, гарч байгаа хүндрэл, цаашид анхаарах асуудал,
  • Жолооч бэлтгэх хэрэгжилт сэдвээр тус тус сургалт, зөвлөгөөнийг зохион явуулж байна.

“Шилдэг зохицуулагч-2020” тэмцээний тухайд:

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 108 алба хаагч оролцож:

  • Гэрийн даалгавар
  • Жагсаалын үзлэг
  • Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг
  • Зам тээврийн ослын газарт ажиллах ажиллагаа
  • Биет зохицуулалт хийх
  • Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин
  • Сонор сэрэмж, ур чадвар шалгах төрлөөр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорих бөгөөд тэмцээн хоёр өдөр үргэлжлэн шилдгүүдээ шалгаруулах юм.

Энэхүү сургалт зөвлөгөөн болон “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн, нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид харилцан туршлага солилцож, алдаа дутагдал, ололт амжилтыг дүгнэхэд ач холбогдолтой. Түүнчлэн алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, ажиллах чармайлтыг дээшлүүлж, урамшуулах зорилготой юм хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан