Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Аялал жуулчлалын гол авто зам дагуу ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах” зорилт тусгасан.

Энэ хүрээнд  БОАЖЯ, ЗТХЯ-наас Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 150-200 км тутам байгуулах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын стандартыг батлуулж, Техникийн эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, байршлын судалгааг боловсруулсан.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөлд БОАЖЯ-аас хүргүүлсэн саналын дагуу “Өртөө” авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэх урьдчилсан судалгааны туршилтын төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-н Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн зүгээс “Өртөө” авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулахад тавигдах шаардлага, хууль эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн боловсруулах юм.

Төслийн ажлыг үр дүнтэй, бодит ажил хэрэг болгох хүрээнд цаашид түр буудаллах цогцолбор байгуулах ажлыг хариуцах бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан чадавх бэхжүүлэх сургалтыг 10 сарын 22,29-ний өдрүүдэд, Япон Улсын Зам, гудамж талбайн судалгааны хүрээлэн, Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь зам, гүүр, инженерийн байгууламжийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтад Монгол Улсын талаас Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Барилга хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын холбогдох албан тушаалтнууд, 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хамрагдаж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан