Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 МҮОНРТ-ээр хэн оролдов

За ёстой юу л гэж хэлнэ үү хэл. Ганц удаа эмэгтэй хүн өмөөрчихөе. Дандаа хүний хийж бүтээснийг үгүйсгэж, харлуулж байдаг МҮОНРТ-ээс гарсан орсон, тэр дундаа сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан атлаа өнөөдөр Ерөнхий захирлын суудлыг зүүдэлж байгаа улайрсан улстөрчдийн гар хөл цүнх баригчид аа! Наашаа суугаад үүнийг унш. Ажиллагсдын нэр бариад Үйлдвэрчний хороо, уран бүтээлийн төлөөлөл гэж өөрсдийгөө цоллоод байгаа хүмүүс оюунт хүн юм бол өнгөрсөнөө нэхэн сана.

 Монголын Үндэсний тодотголтой 86 жилийн түүхтэй Монголын  радио, 53 насныхаа босгыг дөнгөж давсан Монголын Үндэсний Телевиз яг өнөөдөр гэр орноо цэмцийтэл цэвэрлэсэн айл шиг айл болж. Орсон гарсан гийчид өнгөлөг өөдрөгийг нь ам булаалдан ярих сайхан дулаахан айл болж. Хэн үгүй гэх. Нүдээ нээгээд хар. Шуудхан л  хэлье. 2017 оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захиралаар Лувсандашийн Нинжжамц гэж эмэгтэй томилогдсоноос хойш, өөрийн багтайгаа хамт энэ өнөр айлыг ийм дулаахан болгосон.Хөтөлбөрийн бодлого шинэчлэл хийн дэд бүтцээ тэлж, бодлогоо цэгцлэн Хүүхэд гэр бүл, Спорт, монголыг гадаадад сурталчлах MNB World сувгуудыг шинээр бий болгож MNB сонсдог радиог үүсгэн байгуулав.

Нэгэн зүйл: Өмнөх удирдлагаас шилжиж ирсэн гурван тэрбум /3,000,000,000/ төгрөгийн өрийг томилогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулав.  Үүнд дотоод өр хоёр /2,000,000,000/ тэрбум, гадаад өр нэг /1,000,000,000/ тэрбум төгрөг байлаа.

Нэгэн зүйл: ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд баталсанаар РТХЭГ-ын үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр үнэлж МҮОНРТ-д шилжүүлсэнийг 2019 онд Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг  хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлсэнээр 20,5 тэрбум төгрөгөөр тогтоов.Ингэж МҮОНРТ-ийн  хөрөнгө үнэ цэнтэй болов.

Нэгэн зүйл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд МҮОНТ-ийг тоон технологи, HD форматад бүрэн шилжүүлж, хальсгүй технологийг нэвтрүүлэв.

Нэгэн зүйл: Нийт ажиллагсдын цалинг 2017 онд 100 мянган төгрөгөөр,2019 онд 50 мянган төгрөгөөр, 2020 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дундаж цалин 1,050 мянган төгрөг болгов.

Нэгэн зүйл: 2017 онд “МNВ хүүхдүүд” ажиллагсдын 150 хүүхдийн цэцэрлэгийг нээв.

Нэгэн зүйл: 2019 онд Фитнессийн төвийг нээв.

Нэгэн зүйл: 2008 оноос хойш хийгдээгүй тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийв.

Нэгэн зүйл: 600, 150 мэдээний студийн гэрэл тайзыг бүрэн шинэчилэв.

Нэгэн зүйл: ОХУ-ын Байкалын их сургуульд МҮОНРТ-ийн 200 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтанг богино хугацааны сургалтад хамруулав.

Нэгэн зүйл: Өөрийн үйл ажиллагааны хөрөнгөөр Нэг /1,000,000,000 / тэрбум гаруй төгрөгийн техникийн шинэчлэл хийв.Үүнд бүх төрлийн камер, гэрэл / лед, суурин бусад/, микрофон, компьютер багтана.

Нэгэн зүйл: Спортын талбайг шинээр байгуулав.Энэ олон нэгэн зүйлүүд нь бүтээн байгуулалтын зах зухаас нь тоймлон хүргэж байгаа нь.Харин одоо уран бүтээл контентын хувьд олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД байна. Робокон, Нинжа дайчин, ММ өдрийн хөтөлбөр,Хөлбөмбөгийн ДАШТ, Уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кинонууд: “Хавар”, “Сэтгэл мэднэ”, “Хамгийн азтай үе”,”Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам” ,“Гэргий”, “Ховор хүмүүс”,”Дурлаж болохгүй бүсгүй”, “Тусгаар тогтнолын товчоон”, “Эрт нахиалсан сарнай”,”Тахал”, “Калмык”, “Халх голд байгуулсан гавьяа”,”Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гэх мэт.

Нэгэн зүйл: Сайн байна уу? Өвөрмонгол

Нэгэн зүйл: Эрэн сурвалжлах багийг шинээр байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөв.

Нэгэн зүйл: Азийн спортын 27-р наадмыгүзүэгч олондоо хүргэв.

Нэгэн зүйл:Залуучуудын зуны спортын наадам энэ мэтийг дурдаад байвал их ээ урт жагсаалт гарна. Дахиад хэлье. Энэ олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД –ийг хүмүүс мартжээ. Бага байхад уншдаг байсан “Салан баавгайн” үлгэр лугаа. Угаасаа хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг,зүгээр суугаа хүнийг хэн үл тооно. Шинэ төрлийн Короновирус COVID 19-ийн үед Монгол байтугай дэлхийн эдийн засаг сөхөрч буй цаг дор МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5,2 тэрбум төгрөгийг танасан нь  ажил хийдэггүй хамт олны нэрийн барьсан хэдхэн хүнд бүр ч олз болов.Ажиллагсдынхаа амьдралын баталгаа болсон ажлын байрыг хадгалж, нэг ч хүн цомхотгохгүйн тулд урамшууллыг хасч нийтээрээ тэсч үлдэх шийдвэр гаргасан нь хамгийн их буруудав.

Л.Нинжжамц өдөр тутмын сониноос угшилтай, хийж бүтээхийн ирэн дээрээ яваа энэ бүсгүй хэр баргийн эрээс илүү л ачаа дааж яваа даа.Ахиад нэг өмөөрчихөе. Монголын Үндэсний Олон Нийтийн эрх ашгийн үүднээс элдэв дээдийн зөрчил гаргаж, ирж буцаад уйлан дуугараад үүдэнд нь зогсч ажил төрөлтэйгээ залгасан улайрсан улстөрчдийн гар хөлүүдэд хариуцлагыг нь тооц.Олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан юм чинь бусдын гар хөл бологсдын эсэргүүцлийг даваад гарах нуруу танд бий. Л.Нинжжамц аа!    

Ц.Төгөлдөр

4 Сэтгэгдэл
Дарга хийнэ,байгуулга авч явна,хүмүүсийг тэжээнэ,шинэ зүйл хийнэ гэдэг бол одоо цагт ЯЛ шүү. Сандал ширээ булаалдсан хуваагч нар газар сайгүй байна. Навсайсан хүйтэн хонгил болсон өрөндөө баригдсан газарт бол эд нар очихгүй ээ.Очлоо гэхэд ажил хийж чадахгүй юм чинь.
энэ суудал дээр суусан хүний хийх ёстой ажил юм бишүү гайхуулаад байх юм алга нэг далдага нь бичсэн юм шиг байна
хэрвээ эмүжин үнэн хэлсэн бол Нинжжамц брэндийн бараанд дуртай юм бна. Ажилчид нь ядарч бхад өөрөө хэчнээн тогос шиг гоёх нь утга авцалдаагүй ш дээ.
Эм хүн байтугай эр хүнд ч ахадсан энэ их ажлыг уншаад бахархахгуй байж чадсангүй ээ. Даргын үүд сахиад уйлан донгодож гарыг нь үнсэх нь холгүй бөхөлзөж байсан хэрүүлийн алим ургуулсан атаархуу хүний араншин ухаантай хүний дэргэд ухаангүй хүний чадал чинь хүрэхгүй . охин минь иим улсын үгийг битгий тоо улам гялалзаж өшөө ихийг хий ард түмэн чамайг дэмжинэ улам зоригтой бай
Хамгийн их уншсан