Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

    Ажлын хэсэгт  ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд  багтаж байгаа бөгөөд “COVID-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

 Сургалтад тус аймгийн Онцгой комисс, гамшгаас алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна.

Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 боомтоос 6 нь Дорнод аймагт байдаг. Үүнээс 4 нь БНХАУ-тай, 2 нь ОХУ-тай хиллэдэг. Хил хаагдснаас хойш БНХАУ-тай “Баян хошуу” боомтоор газрын тосны бүтэгдээхүүний экспорт , ОХУ-тай хиллэдэг “Эрээн цавын төмөр замын боомт”-оор импортоор түлш, шатахуун экспортоор ашигт малтмал гарч зөвхөн жолооч, төмөр замын агентууд хөдөлгөөнд оролцож хилээр нэвтэрч байна. Иймд аймгийн хувьд коронавируст халдварын өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч байгаа юм.

  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 23-24-ны өдрүүдэд тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан