Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томиллоо

Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.
Арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь орон нутгийн цэргийн штабын ажиллагаа байдаг юм. Ер нь эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад хүч нэмрээ зарцуулах нь ямар онцгой вэ гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал ажил. Ялангуяа, улсын нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад зэвсэгт техникээс гадна иргэн бүрийн оролцоонд тулгуурладаг. Орон нутаг бүр, иргэн бүр батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болдог учраас нийслэлийн Цэргийн штабын даргын ажлыг хүлээлцэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг юм. Улаанбаатар хот үргэлж мандан бадрахад та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, нийслэлийн Цэргийн штабын хамт олонд амжилт хүсье. Батлан хамгаалах салбарын алба хаагчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Тиймээс эргээд энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдийн нийгмийн баталгааг хамтран шийдэх нь чухал” гэв.

Ташрамд дурдахад, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Цэргийн насны залуусын 96 хувь нь бүртгэлд хамрагдсан аж. Нийслэлийн Цэргийн штабаас энэ удаагийн цэрэг татлагын үеэр өөрсдийн хүсэлтээр цэргийн албанд явсан оюутан олон байсныг онцоллоо. Мөн өнөө жилээс иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах зэрэг олон ажлыг эхлүүлсэн.
Энэ талаар нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах салбарын бодлогыг үргэлжлүүлэх, иргэн бүрт салбарын үйлчилгээг үзүүлэхэд Цэргийн штаб ихэд анхаарч ажилладаг. Өнгөрсөн жилүүд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэлийн жилүүд байлаа. Одоо хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс авхуулаад цаашид олон ажил, арга хэмжээ зохион байгуулах он жилүүд эхэлж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх ажил олон байна. Тиймээс тухайн ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж ажиллана” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан