Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Энхийг сахиулагчдыг шагналаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр  ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.

Онцгой байдлын байгууллагаас 20 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд алба хаагчдыг өнөөдөр хүлээн авч, шагнаж урамшуулсан юм.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны 121 дүгээр тушаалаар “Тэргүүний ажилтан” тэмдгээр  НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батдоржийг, “Онц гал сөнөөгч” тэмдгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Лхагвасүрэнг,

ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1094 дүгээр тушаалаар “Ахмад” цолоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Батсуурийг, ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүх, УУАА-ийн аврагч, ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболд, НОБГ-ын НАА-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Дэмбэрэл, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бямбаа, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батсайхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Хархорин сум дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Умбазар, Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганзориг, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Энх-Амарыг, “Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Галбадрахыг, “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Ганболд, Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Энхболд, Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Батсуурь нарыг,

“Ахлах ахлагч” цолоор Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, ахлагч Б.Энхтайваныг,  Дорнод аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлагч З.Алтаншагай нарыгшагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан