Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хувийн машинаар зорчих асуудлыг өнөөдөр орой 21:00 цагт нийслэлийн Онцгой комиссын хуралдаж ярьж, шийднэ

Замын хөдөлгөөнд оролцох автомашины хязгаарлалттай холбоотой асуудлаар Хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө. 

 

Тэрбээр "Иргэн хүний хувийн тээврийн хэрэгсэл, жагсаалтад багтаагүй байгууллага аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шийдвэр гараад холбогдох байгууллагууд өнөө өглөө хяналт тавьж ажилласан. 

Өнөө өглөө 06:00 цагаас хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хувийн машинаар ажилдаа ирдэг очдог асуудал гарч ирлээ. Өнөөдөр орой 21:00 цагт нийслэлийн Онцгой комиссын хуралдаж, хувийн машинаар зорчих асуудлыг ярьж, шийднэ. 

Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийн ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ариутгал халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөл бүхий 41 байгууллага бий. Тус газрууд хүнсний зах, худалдааны төвүүдийг бас ариутгаж байгаа болохоор хүрэлцэхгүй асуудал гарч ирж байна. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн хөдөлгөөнийг тодорхой цагийн хуваарийн дагуу явуулж байгаа тул байнга ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа гэж ойлгож болно. ИЛүү анхаарч ажиллана" гэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан