Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮИС-ийн оюутны байр хөл хорио тогтоогоогүй, гарч орох нь чөлөөтэй байсан зөрчил илэрчээ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өмчийн бүх хэлбэрийн оюутны байрны үйл ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд үнэлгээ дүгнэлт өгөх илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтанд их сургууль-29, дээд-13, коллеж-5 ерөнхий боловсролын сургууль-5 хамрагдахаар төлөвлөгдсөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 28 байрны 2898 оюутан 591 иргэн хамрагдлаа. Оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 м2 талбайг мэргэжлийн ариутгалын байгууллагаар хийлгүүлж улсын байцаагчид хяналт тавьлаа. Тухайн байгууллагууд нь хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийж, гар ариутгагч санитол, амны хаалт зэргийг үүдэнд байршуулан, тусгаарлах өрөө бэлдэн сургуулийн эмч суралцагсдын халууныг тогтмол цагт хэмжин эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллаж байна.

Мөн багш нар оюутнуудыг теле хичээлд хамруулан онлайн хэлбэрээр холбогдон групп үүсгэх, утсаар холбогдох зэргээр хичээлийг үр дүнтэй болгох талаар анхааран ажиллаж байна.

Шалгалтаар 61 зөрчил дутагдал илрүүлснээс газар дээр нь 26 зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

Шалгалтаар дараах сургуулиудад зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

1. БГД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн оюутны байрны гадна орчинд хог хаягдал ихтэй хогийн цэгт хог хуримтлагдсан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө гаргаагүй, оюутны дотуур байрны өрөө, тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, тусгаарлах өрөө гаргаагүй, хөл хорио тогтоогоогүй, хүүхдүүд гарч орох нь чөлөөтэй, өрөөнүүдийн цэвэрлэгээ хангалтгүй дотоод хяналт сул байна.

2. БГД-ийн 20 дугаар хороонд байрлах ОУЭЗБС-ийн оюутны байранд нийт 14 өрөөтэй бөгөөд үүнээс 8 өрөөнд 20 оюутан, 6 өрөөнд 8 иргэн байна. Тухайн байрын удирдлагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргаагүй, нэг оюутанд ногдох талбайн хэмжээ /4 м.кв-аас багагүй/ стандартын шаардлага хангаагүй, оюутнууд болон иргэд амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй түүнд байрны удирдлага, байрны зохион байгуулагч хяналт тавьж ажиллаагүй, иргэд оюутныг дураараа зорчих нөхцөл байдлыг бий болгосон хөл хорио тогтоогоогүй, шүршүүрийн хүрэлцээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй орж гарч байгаа иргэдийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөө гарган ажиллаагүй байна.

3. Эрдмийн их сургууль нь тусгаарлах өрөөг 2 давхарт байрлуулсан халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй, гамшгийн төлөвлөгөө холбогдох журам боловсруулаагүй халуун хэмжигч хүрэлцээгүй, оюутнуудад хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байна.

4. Үйлдвэрлэл урлалын коллежийн 1 өрөөнд 5 хүүхэд байрлаж оюутны нягтралыг бий болгосон дотуур байр ундны усны шинжилгээнд хамрагдаагүй, сургуулийн зүгээс гамшгийн төлөвлөгөө, Ковид халдвараас сэргийлэх түр журам байхгүй байна.

5. БЗД-ийн 22 дугаар хороонд байрлах Кино урлагийн дээд сургуулийн дотуур байр нь стандарт бус ариун цэврийн өрөө, гар угаагуур, суултуурын хүрэлцээ хангалтгүй, шаардлага хангасан тусгаарлах өрөө гаргаагүй, 1 оюутанд ногдох талбайн хэмжээ /4 м.кв-аас багагүй/ стандартын шаардлага хангаагүй, халуун хэмжилт хийгээгүй, тусгаарлах байр гаргаагүй байна.

СХД-ийн Эм зүйн шинжлэх ухааны их сургууль тусгаарлах өрөө гаргаагүй, оюутны халуун хэмжиж тэмдэглэл хөтлөөгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд эдгээр зөрчил дутагдлыг засах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө. Дотуур байрны хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан