Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ФОЛИЙН ХҮЧЛИЙН ХЭРЭГЛЭЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?



ФОЛИЙН ХҮЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Фолийн хүчил буюу B9 амин дэм нь хүний биеийн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй байдаг.. Фолийн хүчил нь ногоон навчит ургамал , жимс , мөөг , элэг , бөөр , өндөг , сүү , хөрөнгө зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд элбэг байдаг.

ФОЛИЙН ХҮЧИЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? Фолийн хүчил нь урагт мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хүүхэд тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлийг бууруулдаг. Фолийн хүчил нь эхийн эрүүл мэндэд ч мөн тустай. Учир нь B12 амин дэмтэй хамт цусанд эрүүл улаан эс үйлдвэрлэхэд оролцдог. Фолийн хүчлийн дутмагшил нь цус багадалттай болгох, зулбах, дутуу төрөх, төрсний дараах үед сэтгэл гутралын байдалд орох зэрэг хүндрэл үүсгэдэг.

Фолийн хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн хугацаанаасаа эхэлж өдөрт 400 микро грамм фолийн хүчил уухыг зөвлөдөг бөгөөд жирэмсний 12 долоо хоног хүртэл ууна. Жирэмсний эхний 12 долоо хоногт хүүхдийн тархи болон мэдрэлийн тогтолцоо эрчимтэй бүрэлдэж эхэлдэг. Тиймээс жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийг тогтмол хэрэглэх хэрэгтэй байдаг . Хоногийн хэрэгцээ 50-200 мкг байдаг бол жирэмсэний үед 300-400мкг болж нэмэгддэг.
Мөн та удаан хугацаагаар хавдрын эсрэг эм , сэтгэл тайвшруулах эм хэрэглэсэн бол фолийн хүчлийн дутагдалд орох эрсдэл нэмэгдсэн байдаг .
Ямар үед фолийн хүчлийн өндөр тунгаар уух шаардлагатай байдаг вэ?
Дараах тохиолдолд эмч танд фолийн хүчлийг илүү өндөр тунгаар уухыг зөвлөдөг. Үүнд:

Хэрвээ таны хүүхэд өмнө нь тархи мэдрэлийн хөгжилтэй төрж байсан бол дараагийн хүүхэд ийм гажигтай төрөх магадлал өндөртэй байдаг байна. Энэ тохиолдолд эмч танд илүү өндөр тунтай фолийн хүчил бичиж өгдөг.
Хэрэв жирэмсэн эх таталтын эсрэг эм уудаг бол Фолийн хүчлийн тунг мөн нэмэгдүүлэх шаардлагатай. Учир нь энэ төрлийн эм нь биед фолийн хүчил шимэгдэхэд саад болдог байна.
Хэрэв жирэмсэн эх илүүдэл жинтэй буюу Биеийн Жингийн Индекс нь 30-аас дээш бол
Чихрийн шижинтэй бол
Цусны эмгэгтэй бол

ЯМАР ХҮНСНИЙ ЗҮЙЛС ФОЛИЙН ХҮЧЛЭЭР БАЯЛАГ ВЭ? Фолийн хүчлийг бэлдмэлээр болон хүнсээр зэрэг авах нь өндөр үр дүнтэй байдаг. Тиймээс эдгээр фолийн хүчил ихтэй хүнсний зүйлсийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглээрэй.

Брюссель байцаа
Хар шош
Хэрээний нүд буюу аспарагус
Брокколи
Жигнэсэн төмс
Хивэг
Чанасан өндөг
Яргай загас
Жүрж
Бор будаа
Бүхэл үрийн хар талх
Фолийн хүчил нь усанд уусдаг тул, хүнсний ногоог буцалгаж биш жигнэж хэрэглэх хэрэгтэй. Хэт болгох нь мөн фолийн хүчлийг устгадаг гэдгийг санаарай.

Эх сурвалж: Эмч.мн

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан