АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
ЗОРИЛТОТ БОЛОН САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭНД 89.828 ХҮН ХАМРАГДЖЭЭ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.
ТУХАЙЛБАЛ:
- 2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг,
- 2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв,
- 2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 89.828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
0 Сэтгэгдэл


















