Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
 Астра вилла, Женерал таун хотхоны гүний худгийг лайдаж цэвэрлэн, усны дээж авч шинжлүүлж байна

                                                       МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.01-ний 06:00 цагаас 2020.12.02-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 104,510 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 28 объектын 14,909 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Хот хоорондын болон хот доторх нийтийн 713 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 5 төвийн эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт хийж шаардлага хангуулсан байна.

ОНЦЛОХ: Хөдөө, орон нутаг буцах иргэдээс шинжилгээ авч буй 22  цэгт 26 улсын байцаагч байнгын эргүүл хяналт, тандалт хийж ажилласан. Эдгээр цэгийн 23,710 м2 талбайд хийгдэж буй цэвэрлэгээ, халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй байдалд хяналт тавьж ажиллалаа. Хяналт тандалтаар:

  1. Аюултай хог хаягдлын зориулалтын шар уутны нөөц бага, хэмжээ жижиг байгаа тул энгийн хогийн уутанд аюултай хог хаягдлыг цуглуулсан, “Элемент” компани зөвхөн аюултай хог хаягдлын шар ууттай хогийг хүлээн авна гэсний улмаас ариун цэврийн өрөөнд их хэмжээний хог хаягдал бөөгнөрсөн,

  2. Урсгалыг буруу зохион байгуулсан, шаардлагатай өрөө тасалгааг бэлдээгүй, бүртгэлийн хэсэгт хүн хоорондын зай бариулаагүй, сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй,

  3. Иргэдийн биеийн халууныг хэмжээгүй, гарыг халдваргүйжүүлээгүй, нөөц хүрэлцээгүй,

  4. Шинжилгээний сорьцыг хадгалах, зөөвөрлөх боксонд термокамер байхгүй, хэдэн хэмд хадгалж байгаа нь тодорхойгүй,

  5. Сорьц байршуулах зориулалтын тавиургүйгээс сорьцны нэр хаяг солигдох, хэвтээ байрлалд зөөвөрлөгдөх, бамбар ил гарах эрсдэлтэй зэрэг зөрчил илэрсэн байна.

Улсын хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 299 цэгээр 9440 тээврийн хэрэгслээр 26,848 иргэн нэвтэрчээ. Эдгээр цэгт мэргэжлийн хяналтын байгууллагын 310 улсын байцаагч хяналт тавин ажиллаж, зорчигчдод зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 9 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ:  Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн 4 байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийж 3 дээж авсан. Ундны усны эх үүсвэр, ус түгээх 4 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийв.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны гүний худгийг лайдаж цэвэрлэн, усны нөөцийн савыг  угааж халдваргүйжүүлэн дээж авч шинжлэхэд стандартын шаардлага хангаагүй тул 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд гүний худагт давтан халдваргүйжүүлэлт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр усны дээж авч шинжлүүлж байна. НМХГ-аас тус хотхоны ус хангамжийн асуудлыг хариуцагч орон сууц ашиглалтын “Баатар дулаан хан” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 92 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 572 тээврийн хэрэгсэл, 617 жолооч, хилээр гарсан 596 тээврийн хэрэгсэл, 641 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 35 аж ахуйн нэгжийн 1130.3 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж,  48 тир машины 4225.92 м2 талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 115 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-иудад 2020.12.01-ний өдрийн байдлаар 152 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 7 тусгаарлан ажиглах байр, 21 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 6273.9 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4766.4 кг /хурц үзүүртэй 285 кг, эмгэг хог 79.3 кг, эмийн болон эсэд хортой 64.9 кг, бусад халдвартай 4337.2 кг/ тусгаарлах байрнаас 976.5 кг, PCR шинжилгээний 386.6 кг, онгоц, карго ачаа тээврийн 79.5 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 6211.2 кг хогийг устгасанаас 3843.9 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2367.3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 12 тээврийн хэрэгсэл ашиглаж, 47 хүн ажиллажээ.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 299 цэгээр 9440 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 310 улсын байцаагч хяналт тавьж, 26,848 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 69 тээврийн хэрэгслээр 2733.11 тн мидлинг, 33 тээврийн хэрэгслээр 726.55 тн түүхий нүүрс нэвтэрч, 10 тээврийн хэрэгслээр 298.6 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Тавантолгой түлш ХХК 2373.725 тн түлш үйлдвэрлэжээ. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш худалдаж буй 34 цэгт хяналт хийхэд 245 тн түлшний нөөцтэй байв.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ-т голомтод хийх халдваргүйтгэлийн уусмал, ариутгал халдваргүйтгэлийн бодис, 3 төрлийн үрийн улаанбуудайн, 6 гурил, 1 тэжээлийн хивэг, 2 хүнсний улаанбуудай болон ус, кимчи, холимог самарны дээжийг шинжилгээнд хамруулсан байна.   

2 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Зайсан орчмыг ус дулааныг төвийн шугамд холбоочээ
Хамгийн их уншсан