Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Шалгалтад 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа

   Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд  гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

 Шалгалтад нийт 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, бараа үйлчилгээний үнийн өсөлт хэвийн байна.

 Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгох, бараа, бүтээгдэхүүний үнийн дүнг иргэдэд ил болгох мөн бусад зөрчлийг арилгуулах тухай Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн хяналт тавин ажиллалаа.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан хуулийн этгээд, иргэний үүргээ биелүүлж ажиллаагүй хоёр аж, ахуйн нэгж, байгууллага, гурван иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн, материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр прокурорын хяналтад өгч ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан