АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг нэвтрүүлэв
![]()
Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээлллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав.
Аж ахуйн нэгжүүд QR авахдаа:
- www.qr.119.mn хаяг руу орно.
- Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллээ оруулж, QR код үүсгэх товчийг дарж код авна.
- QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
Иргэд QR код уншуулахдаа:
- Ebarimt аппликейшн руу орно. Нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 цэс харагдана. / Цэс харагдахгүй бол appstore, playstore руу орж, Ebarimt аппликейшнээ шинэчлэх шаардлагатай/
- COVID-19 рүү ороход QR код уншуулах хэсэг гарч ирнэ. Аж ахуйн нэгжийн QR кодыг уншуулна.
Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.
Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнаар дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдэлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж, байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчдүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл


















