Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” ШИНЖИЛГЭЭНД 1126 ИРГЭН ХАМРАГДЛАА


Коронавирусын халдвар илрүүлэх PCR шинжилгээг дүүргийн нийт өрхийн 10 хувьд хийж эхэллээ. Шинжилгээ 12 дугаар сарын 4-6ны өдрүүдэд явагдана. Шинжилгээг дүүргийн зорилтот бүлгийн өрхийн 3000 иргэнээс авахаар төлөвлөсөн.

“Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ авч байгаа 50, 57, 49, 117 дугаар сургуулиуд дээр өнөөдрийн /2020.12.04/ 17.30 цагийн байдлаар 1126 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээнд хамрагдах иргэд ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэх ба өмнө шинжилгээнд хамрагдсан иргэд дахин өгөх боломжгүй юм. Иргэд хорооны харьяаллын дагуу дараах шинжилгээний цэгүүдэд шинжилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаа болон иргэдийн амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байдалд хяналт тавьж, гадна орчинд хүн хоорондын зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан