Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Төрөлжсөн төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлууд улсын хэмжээнд хийгдэж байна.

Энэ удаа төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өглөө.

Хоёр дахь ээлжийн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажлуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгаа амьсгалын аппаратаар хангаж байгаа. Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ дахь элчин сайдын яамнаас 50 амьсгалын аппарат авч байгаа. Энэ удаа нэмэлтээр 175 амьсгалын аппаратыг төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлээд байна. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан өгнө. Аймгуудаа хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Цар тахлын үед орны нөөц, эрчимт эмчилгээний бэлэн байдлаа хангаж байна. Өнөөдөр БНГУ-ын Драгер брэндийн өндөр хүчин чадалтай, чанартай амьсгалын аппаратаа хүлээн авч байна. Манай УГТЭ цар тахлын үед эрчимт эмчилгээний 50 ор дэлгэн, тусгаарлах эмчлэх 200 ор дэлгэх ёстой байгаа. Эрчимт эмчилгээний бэлтгэл хангагдсан, тусгаарлан эмчлэх 200 орныхоо 20-30 хувьд нь амьсгалын аппаратыг бэлдэнэ” гэлээ.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “ХСҮТ дээр хавдрын өвчлөлтэй хүмүүс дандаа үйлчлүүлдэг учраас эрсдэл хамгийн өндөр байдаг. Манай ХСҮТ 300-аад ортой мөртлөө 5 амьсгалын аппараттай байсан бол өнөөдөр шинээр 25 амьсгалын аппаратыг хүлээн авч байна. Ингэснээрээ бид Ковид-19 үед хавдартай өвчтөнүүддээ зориулан болзошгүй эрсдэл тулгарахад яаралтай болон эрчимт эмчилгээний тасгуудаа бүрэн амьсгалын аппаратаар хангаж, нэмж 16 орыг дэлгэхэд бэлэн болсон байгаа” гэлээ.  

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан